Wednesday 19 August 2015

Гэгээрэлд хүрэх замд

Бямбаа эгчийн бичлэгийг уншаад нэг инээдтэй юм санаанд орсныг энд ээ бичээд үлдээчихье.

Monday 17 August 2015

Бодит байдал-2

Өөрийнхөө хэнэггүйг бүр цаашлаад заваан гэдгийг танил бүсгүй Керритэй байх даа би дэндүү ихээр мэдэрдэг байлаа. Хоолны газрын сандал дээр лаг хийтэл намайг сууж байхад Кэрри амны алчуур гаргаж ирээд сандал ширээ, аяга таваг бүгдийг нь арчаад зогсож байна. Худалдааны төвийн ариун цэврийн өрөөнөөс биеэ засаад баяртайгаар намайг гарч ирэхэд Кэрри " их заваан 00 байна, би орохгүй " гээд л яваад өгнө. Түүний заваан гээд хүрэхгүй бүхэнд би аль хэдийн л хүрчихсэн байдагтаа сүүлдээ бараг ичдэг боллоо. Гэхдээ түүнийг дуурайж, өөртөө зохихгүй авир гаргах нь нэг л хиймэл тул дотроо битүүхэн ичээд л өнгөрөх нь олонтаа.

Thursday 13 August 2015

Бодит байдал

Теxник теxнологи эрчимтэй хөгжиж, бүх зүйлс ухаалаг утас гэх жижигхэн хавтайд багтах болсон нь миний блог бичихгүй бас бусдын блог тэмдэглэл унших ч сэтгэгдэл үлдээлгүй гарах болсон хамгийн эхний шалтгаан юм. Гар утсаар дэлхийтэй харьцсаар зөөврийн компьютер ч асаахаа больж жижигхэн дэлгэц дээр бичихээсээ төвөгшөөн уншигч болов, гэхдээ сэтгэгдэл үлдээдэггүй уншигч байлаа.  Яагаад ч юм гар утсаар нэвтэрч та бүгдийн блогыг уншихад сэтгэгдэл үлдээж болдоггүй нь зөвхөн миний утсанд байдаг уу эсвэл би хэрхэн яаж сэтгэгдэл үлдээх аргыг нь мэддэггүй юу чөөгий бүү мэд.

Wednesday 12 August 2015

Цагаа олоогүй дурлал

Ээжтэйгээ их дотно байсан найзын маань харьцаа хүйтэрч хөндийрөөд, үг хэлбэл л унтууцаж уурлаад нэг л биш. Бид хөршийн холбооны найзууд учир тэднийхэнтэй өдөр бүр шахуу л уулзалдана. Заримдаа хадам ээж хоол хийж тэднийхнийг өдөр юм уу орой хоолонд урина. Хооллох явцад найз өмнөхөөсөө улам л өөрчлөгдөж байгаа нь улам ихээр ажиглагдана. Тэдний харьцаа уг нь хэзээ ч тийм байгаагүй юм.

Tuesday 11 August 2015

Мяа

Юм бичих гэхлээр л дандаа шүүмжилсэн, муулсан юм биччих гээд би энэ муу сэтгэл санаа, уураг тархийг юугаараа ч юм их л барьж, удирдах гэж хичээж л байна. Хааяа тархи сэтгэл санааг удирддаг юм уу эсвэл сэтгэл санаа нь уураг тархийг удирддаг юм уу гээд элдэв юм бодож, тархиа эсвэл сэтгэл санаагаа хариу нь ойлгомжтой бус ( миний хувьд ) асуултаар булаастай.