Monday 28 July 2014

Шийгуа

Амьдралынхаа туршлагаас ахиад хуваалцана аа. Зун болоод энд тэндгүй л жимс жимсгэнэ дэлгэрээд сайхан байгаа биз. Биднийг бага байхад аав маань зуны цагт Ховд уруу тээвэрт явж ирэх дээ тэвш дүүрэн шийгуа авчирдаг байлаа. Ховдын шийгуа жижигхээн, бөв бөөрөнхий, нов ногоон, тийм ч их чихэрлэг биш байсан шиг санагдана.

Saturday 26 July 2014

Амьдралын туршлагаасаа

Сайн дурын үндсэн дээр өглөө оройд архи хэрэглэдэг болсоор удлаа даа. Өглөөд бараг нүүрээ угаагаагүй байж л өнөөх шилтэй нөхөр лүү л гар болоод ухаан чиглээстэй. Боломж нь тохиовол өдрийн цагаар ч өнөөхөөс бас нэг хэрэглэчих гэж хүснэ. За тэгээд оройд бол архины хэрэглээг заавал л хүртэж байж санаа амарч сэтгэл тэнийнэ.

Friday 25 July 2014

Бөмбөгтэй сэтгэл

Бяцxан тэсрэх бөмбөг сэтгэлд хэзээ л бол хэзээ дэлбэрч тэсэрчих гээд тонтгонож, торжигносоор хэд хонов. Уг нь бол хүмүүс хавар намарт сэтгэл гутрал эсвэл гэгэлзэлийн хэлбэлзэлд ордог гэдэг харин би зуны дунд сар хавьцаа нэг тийм гутралын хэлбэлзэлд орчихоод, өөрийгөө ойлгох ойлголтоос алсран холдож явна.