Monday 23 December 2013

Дандаа муулахаар

Бүүдгэр энэ тэнгэрээс бороо эсвэл цас орно гэж хэдэн өдрийн өмнө л яг ингэж бодож суусан сан. Гэтэл өнөөдрийг хүртэл тэнгэр бүүдгэр хэвээрээ харин цас болоод борооны аль аль нь орсонгүй. Нэг километрээс цааших бүхэн бүдэг бадаг харагдана, ийм байхад тэнгэр бас нарны тухай төсөөлөх ч хэрэггүй. Саарал манантай эвлэрсэн их хотын ( Бээжин ) иргэд  тэнгэр хөх өнгөтэй байдаг даа гээд Монгол бүсгүй над шиг гэгэлзэж суудаггүй биз.

Эрээ цээрээгүй

Дүмбийгээд байх сайхан биш ээ

Тас тас хийн инээлдэх тэдний тунд ганцаар дүмбийн суухдаа дэмий л ширээ тойруулан тэднийг харна. Уг нь би инээх дуртай, найз нөхдийн дунд над шиг олон үгтэй марзан нөхөр байхгүй л дээ, учиргүй маазраад байхгүй ч донжийг нь олсон ганц нэг үгээр найзуудаа инээлгэж дөнгөнө. Харин одоо бол хэлгүй хүн шиг чимээгүй, гуньсан хүн шиг дүмбийдэг болж. Ийм үед найз нөхдийг, тэртээд хоцорсон дурсамж бүхнийг санагалзаж хэрэв би найзуудтайгаа байсан бол үгүй ядаад хэл ус мэддэг нэгэнтэй байсан бол гэх үгүйлж санасан бодлууд олширч, гоморхол мэт шүүрс алдах ч тас тас хийн инээлдэх харийн залуусаас дөлж зугатахыг хүсэхгүй. 

Явдалтай зүүдний эзэд

Өөр хоёр хүн, өөр өөрдөө бүр тэс өөр хоёр хүн гэхдээ зөвхөн гадаад байдал, үндэс угсаа хоёроороо л тэс өөр. Тэднээс олж харсан ижил зүйл бол зан чанар, эх эцгээ гэх их хайр нэг тийм элбэрэлт үрийн сэтгэл ч гэх юм уу нандин чанар. Энэ хоёр өөр болов ч ижил, ижил болов ч өөр хоёр хүн зүүдэнд нэг хүн болж зүүдлэгдэх нь сонин. Ганц бус тоог нь алдталаа тэр хоёрыг зүүдлэв, зүүдлэх болгонд тэр хоёр нэг хүн болж зүүдлэгдэх.

Юм юмны тухай

Шөнө өдөргүй, цаг наргүй блогддог байсан үеийн танил дотно блогчид, уншигчид болоод ягаахан блогт минь анхлан саатаад сэтгэлийн минь үгсийг уншин суугаа шинэхэн танил тандаа эхлэн буй шинэхэн долоо хоногийн мэндийг хүргээд, хөөрхөн инээмсэглэл, хөнгөн үнсэлтийг хэн нэгэн хайртай, дотно хүний чинь өмнөөс бэлэглэе!

Хэвээрээ

Амьдрал яг л хуучин шиг ээ үрлэн бор нүдэнд минь хөөрхөн харагддаг хэвээрээ. Надтай учирсан шинэ болоод хуучин танилуудын адармаатай болов ч аз жаргалтай амьдрал өнгө өнгөөр гялтганаж сэтгэл гижигддэг хэвээрээ. 

Улирч одсон бүхнээс жижиг жижгийг цуглуулж зүйгээд дурсамж урладаг минь ч хэвээрээ. Учирсан бас учраагүй аз жаргал бүхэндээ талархдаг минь ч хэвээрээ. Өшөөтөн байсан ч ачтан мэтээр сайхныг нь олж харах гээд хичээдэг минь ч хэвээрээ. Сээтгэнэж биш гэрэл гэгээ нэмэх гэж инээмсэглэн алхдаг минь ч хэвээрээ...

Ерөөсөө ч өөрчлөгдсөн юмгүй бүх л зүйл минь хэвээрээ, сэтгэл тайван, бодол баян, би амьдарсаар, амьдрал дундуур аялсаар бас амьдралыг урласаар л явна.

2011-06-28 20:04:39

Би

Өглөө 7 цагаас эхлэн намайг сэрээх хэцүүхэн ажлыг арван минутын зайтайгаар нэг цагийн турш сурамгай гүйцтгэсэн бяцхан сэрүүлэгний товчийг дарсаар нөгөөдөр ирэх хагас сайн өдрийн тухай бодон ( сайхан унтана даа ) дуртай дүргүй орноосоо өндийв.

Түүнд илгээх захидал

Чиний тухай сүүлийн хэдэн сар бүр мартчихсан байсан аа, чамайг ирсэн тухай ирэх ирэхдээ бүр бүтэн өдрийн турш гэрийн минь гадаа зогсож байгаа талаар дүү минь утасдаж хэлэхэд л чамд хичнээн их хайртай байсан аа, миний сэтгэлийг чиний хүйтэн ч гэлээ зөөлхөн бие ямар их хөвсөлзүүлдэг байсныг сая л саналаа. Ирсэн гэх мэдээг чинь сонсоод сэтгэл догдолж байгааг бодоход одоо ч би чамд хайртай хэвээрээ л юм байна.

Tuesday 27 August 2013

Амралтын өдрийн шар мэдээ

Өнгөрсөн амралтын өдрүүдийг нөхөргүй өнгөрүүлэх болсон тул надтай ижил тавилантай найзын эхнэрүүд өглөө, өдрийн цай ( Brunch )  хамт ууж, дэлгүүр хэсье гээд намайг дуудав.

Thursday 22 August 2013

Сургамж

Хэдэн жилийн өмнө захирал аниаг дагаж найз бүсгүйнх нь зохион байгуулсан бүжигийн хичээлд суув. Нас гэдэг зүгээр л тоо гэдгийг батлах 50 насыг хол давсан ч 40 л дөхөж яваа болов уу гэмээр харагдах цоглог аниа нар хөнгөн хөгжимийн хэмнэлд хөгжилдөн дэггүйтэх нь хөөрхөн санагдана.

Wednesday 21 August 2013

Юм гэдэг...

Гурван долоо хоногийн өмнө Бээжинд байрлах Америкын элчин сайдын яамны цахим хуудсанд виз хүсэж маягт бөглөөд 8 сарын 21-ны 10:30-д ярилцлаганд орохоор цаг авлаа, тэр өдөр нь өнөөдөр, ярилцлагын цаг хэдийн өнгөрсөн.

Tuesday 30 July 2013

Сэтгэл гоёсон тэр минь

Цаг нь болжээ гэх бодол толгойд бус сэтгэлд мэдрэгдэхэд " Чиний тухай удахгүй би блогтоо бичнэ ээ " гэж түүнд хэллээ. Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан тэр минь " Хэзээ өнөөдөр уу? " гэж асуунгаа бас болоогүй ээ " Миний зургийг тавих юм уу " гэж хөөрцөглөнө.

Sunday 28 July 2013

Зөөгч байлаа би

Ажлаас гараад гэртээ сууж байгаа сургыг минь сонссон хуучин захирал " Хэрэв чи голохгүй бол, хэзээ ч манайд ирж ажиллаж болно шүү " гэх энгийн хэрнээ их зүйл бодогдуулсан зурвас илгээсэн нь хэдхэн хоногийн өмнө.

Friday 19 July 2013

Ичмээр л юм

Монгол явсан тухайгаа Банжигт бичээд нийтэлчихлээ харин энд ээ Монгол яваагүй байх үеийнхээ үйл явдлыг бичнэ ээ. Уншсан нэг нь онигоо болгож шоололгүйгээр зөвлөлгөө өгдөг юм шүү.

Sunday 7 April 2013

Могой

Янз бүрийн мэдээлэл их гарч, янз бүрийн тэр мэдээллүүдийг дурлан дурлан уншсаар байгаад га болох нь ээ би.

Saturday 6 April 2013

Cогоо шиг хэвээрээ

Юу юугүй төрөx нь гээд амаржих тасагт шилжүүлснээс хойш арваад хоног өнгөрсөн ч өнөөдрийн байдлаар төөрөгүй л байсаар, хэзээ төрөх ч тодорхойгүй.

Thursday 4 April 2013

Хэнд ч хэлээгүй нууц

Таван жилийн өмнөх намрын нэгэн зэвэргэн өглөө нисэхийн гэр хорооллыг зүглэн их үдийн алдад гэрээсээ би гарлаа.

Monday 1 April 2013

Нохойн захаар

Хэл мэдэхгүй байж гаднаас ирсэн хүмүүст болоод өөртөө Бээжинг үзүүлж газарчилж явдаг аа гэж өчигдөрхөн бичсэн дээ, тийм нэгэн явалтаар нохойн болоод загасны захаар явж амьтаны ертөнцтэй танилцаж нэжигээд зураг дарсан аа энэ гэрийнхээ хананд өлгөж орж гарах хүмүүсийн нүд хужирлая.

Sunday 31 March 2013

Шинэхэн эхлэл


Намайг бичих гэхээр банжиг ажиллахгүй, банжиг ажиллахаар би бичихгүй байсаар Банжиг бүүр няту болох шиг боллоо хайран юм.