Тэнгэр заяат Монгол бүсгүй
Өглөө бүхэн нар шинээр манддаг яг тэр шинээр мандах нартай адил бидний сэтгэл хором бүрд шинэ бас сайхан бодол бүхнээр бялхаж гэгээлэг тэр бодол бүхэн бидний сэтгэлээс урсан гарч бас бидний бид бүгдийн сэтгэлд гэгээн ухаарлыг авчирдаг гэдэгт би итгэдэг. Э. Цасжин
Saturday 31 July 2021
Найзууд ( олон жилийн өмнөх тэмдэглэл )
Гучин насыг шүргэж яваа дөрвөн сайхан залуугийн хорин хоёр жилийн туршид нөхөрлөсөн үнэн ч нөхөрлөлийн тухай үлгэр домог мэт зүйлсийг сэтгэл догдлон сонсож суусан тэp өдрүүдээс хойш найман жил өнгөрч, тэдний хүлээн битүүхэн гуниглаж байсан гучин насыг угтан би алхаж явна.
Friday 19 April 2019
Гарчиггүй ээ :)
Маш удаан дуншсан сэтгэлийн бичих сэдлийг төрүүлсэн блогчин олон нөхөд дөө маш их баярлалаа :) Би чинь бичих юмсан, бичнэ дээ гэсээр олон ч сар болоод жилийг өнгөрүүллээ шүү дээ бурхан минь. Та нарынхаа бичсэн бичлэгүүдийг уншаад бүүр нэг урам зориг ороод унтах гэж хэвтсэн ээ болиод босоод ирлээ шүү дээ :)
Wednesday 15 February 2017
Sunday 16 October 2016
Хүлээлт
10 сарын 10-нд ирнэ гэсэн нөхөр ирдэггүй гэсэн ч өнөөдрийг хүртэл итгэл алдахгүй догдолж хүлээсээр л...Хэзээ ирэх нөхөр вэ чи?
Tuesday 27 September 2016
Төрхөм дөө буцсан нь
Танил охин нөхөртэйгөө муудалцаад төрсөн гэртээ очсон оо, үүнийг нь ч аав ээж нь хөхүүлэн дэмжиж, муу хог шаар болсон нөхрийг сайтар хашраах тухай зөвлөөд, хоёр хүний дунд болсон хэрэг хоёр талыг хамарсан нэлээд ноцтой асуудал болсон талаар найз охиноос цахим зурвас ирэв.
Friday 12 August 2016
Зүрхээ уудлав
Ор сураг тасараад яг арван сар болжээ, эмэгтэй хүний хувьд бүхэл бүтэн нэг ертөнц тээгээд төрүүлчих хэмжээний хугацаа өнгөрч. Гэвч нөхөр бид хоёрын хувьд ам бүлийн тоо одоогийн байдлаар нэмэгдээгүй яг хэвээрээ. Арван сарын хугацаанд олон зүйл болсон нь мэдээж, үүнээс сэтгэлд үлдсэн тод томруун дурсамж, үйл явдлаас блогчид та бүхэнтэйгээ хуваалцана аа.
Monday 19 October 2015
Сайхан амьдрахад
Нас нэмээд ухаан суух тусмаа баян амьдрахад мөнгө харин тав тухтай сайхан амьдрахад арчаа багахан ч гэсэн мэдлэг л хэрэгтэй болохыг өөрийн болоод өрөөлийн амьдралаас ойлгож сууна. Арчаатай хүн орчин тойрноо эмхэлж цэгцлээд нэг утас байсан ч уранхай цоорхойгоо нөхөж цойлоод өөд нь татаж болдог аж. Хөдөлмөрч арчаатайн дээр гар доорх зүйлсийг амьдрах орчиндоо хэрэгтэй эд болгочхож чаддаг гүйлгээ ухаантай байх нь банканд их мөнгө хуримтлуулж суухаас ч илүү өгөөжтэйг өнөөдөр харин цөөхөн хүн ухаарах нь харамсалтай.
Subscribe to:
Posts (Atom)